Конор Макгрегор мэргэжлийн замналаа өндөрлөж байгаагаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-26 16:22:46

ЛОНДОН. /REUTERS/. Ирландын тамирчин Конор Макгрегор холимог тулааны тамирчныхаа замналыг өндөрлөх шийдвэр гаргажээ. Оросын холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедовт ялагдсанаасаа хойш 5 сарын дараа тэрбээр ийм шийдвэр гаргасан байна.


Өдгөө 30 настай тамирчин Конор Макгрегор 21 удаа ялалт байгуулж, 4 удаа ялагдал хүлээж байжээ.


Холимог тулаанаа орхих шийдвэр гаргасан тухайгаа Макгрегор “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. “Мэргэжил нэгт нөхөддөө тэмцээнд нь амжилт хүсье. Би энэ төрөлд зүтгэж явсан хуучин нөхөдтэйгээ нэгдэж байна” хэмээн тэрбээр бичжээ. 

関連ニュース