Тарнын гүүрний хяналтын постын дулааны асуудлыг шийдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-04-02 13:02:17

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл

/ГХУСАЗСЗ/-ийн дарга Б.Өсөхбаяр тэргүүтэй ажлын хэсэг Хашаат сумын Тарнын гүүрний хяналтын постын ажилтай танилцжээ.

Уг хяналтын постыг 2016 онд ашиглалтад өгч, Архангай, Өвөрхангай аймгийн ЦГ-аас замын зохицуулагчид ээлжээр ажилладаг байсныг болиулж, өнгөрсөн оны 6 дугаар сараас зөвхөн Архангай аймгийн замын цагдаагаас хоёр алба хаагчийг ажиллуулж, байнгын ажиллагаатай болгосон байна.

Б.Өсөхбаяр дарга газар дээр нь очиж ажиллахдаа аймгийн ГХУСАЗСЗ-ийн зардлын 10.0 сая төгрөгөөр алба хаагчдын амьдарч байгаа орон сууцанд бие даасан халаалтын зуух тавьж өгөхөөр болж, дулааны асуудлыг шийдлээ. Мөн ямар ч цахилгааны хамгаалалтгүй газар доогуур байсан цахилгааны шугамыг агаарын шугам болгож, 180м цахилгааны холболтыг дээрх хөрөнгөөс шийдэж өгчээ.

Цаашид ГХУСАЗСЗ-ийн зардлын 20.0 сая төгрөгөөр гадна гэрэлтүүлэг, хяналтын камер, журмын хашаа, олон нийтийн цагдааг нэмж ажиллуулахаар төлөвлөсөн байна. 

関連ニュース