Архангайд хаврын тариалалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-05-08 15:03:43

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн тариаланчид 2019 оны хаврын тариалалтаа 05 дугаар сарын 04-ний өдөр эхлүүллээ. Тариаланчдыг хошуучлан Төвшрүүлэх сумын улсын ургацын хошой аварга “Бага хангай” ХХК болон “Онцын булаг“ хоршоод үр тарианы тариалалтаа хийж байна.

Энэ онд аймгийн хэмжээнд 9680 га талбайд үр тариа, 2500 га талбайд ногоон тэжээл, 1500 га талбайд тосны таримал, 380 га талбайд төмс, 144 га талбайд хүнсний ногоо тариална. Хаврын тариалалтад зориулж 1373 тн үрийн будаа, 210 тн шатахуун, 820 тн бордоо, 45 тн ургамал хамгааллын бодисыг урьдчилгаа төлбөртэй, хөнгөлөлттэй үнээр олгож байна.

Мөн 5721 ширхэг бэсрэг алим, чавга, чацарганы суулгац, зарим нэр төрлийн хүнсний ногооны үрийн дэмжлэг хөнгөлөлттэй үнээр, зээлээр олгох ажлыг зохион байгуулж байна.

 

関連ニュース