Архангайн ЗӨСТ хачгаар дамжих халдварын тандалт судалгаа хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв /ЗӨСТ/ 2019 оны календарчилсан төлөвлөгөөнийхөө дагуу хачгаар дамжих халдварын тандалт шинжилгээг 4 дүгээр сард Эрднэбулган, Ихтамир, Өндөр-Улаан сумын нутагт хийжээ.
Уг шинжилгээгээр дээрх сумын нутаг дэвсгэрт хачиг их тархалттай биоптопыг сонгон нийт 24 цэгт газрыг хамруулан газрын гадаргуу
болон бог, бод малаас Der.nuttalli зүйлийн хачиг дээжилсэн байна. Мөн голомтот нутгийн
эрсдэлтэй бүлгийн хүн амаас хачгаар дамжих халдварын асуумж судалгааг авч, судалгаан дээр үндэслэн хачигт хазуулсан өгүүлэмжтэй 35 хүнээс цус дээжлэн ийлдсийг ялгаж, лабораторийн шинжилгээнд өгөөд байна. Хариу хараахан гараагүй байгаа ажээ.