Финландын баг гурав дахь удаагаа дэлхийн аварга боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-27 11:13:39

БРАТИСЛАВА. /TASS/. Словакт болсон 2019 оны Хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод Финландын баг тамирчид Канадын үндэсний шигшээ багтай учраа таарч, тоглолт 3:1 харьцаагаар Финландын багийн ялалтаар өндөрлөжээ.


Өнгөрсөн ням гарагийн орой Братислав хотод болсон уг тоглолтод 9085 үзэгч хүрэлцэн ирсэн байна.


Ийнхүү Финландын шигшээ баг 3 дахь удаагаа дэлхийн аварга болж байна. Өмнө нь Финландын баг 1995 болон 2011 онуудад алтан медаль хүртэж, дэлхийн аварга болж байсан аж.


Тэмцээнд Оросын шигшээ баг 3 дугаар байрыг эзэлсэн байна. 

関連ニュース