Килиан Мбаппе-хамгийн үнэтэй тоглогч
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВ. /RIA Novosti/. Францын "Пари Сен-Жермен" клуб болон тус улсын шигшээ багийн довтлогч Килиан Мбаппе дэлхийн хамгийн үнэтэй тоглогч болохыг “CIES Football Observatory” хөл бөмбөг судлалын олон улсын төвийн мэдээлэл харуулжээ.
Өдгөө 20 настай Мбаппег “наймаалах үнэ” 252 сая еврогоор хэмжигдэж байна. Хамгийн үнэтэй гурван хөлбөмбөгчний тоонд мөн “Ливерпуль” багийн довтлогч Мохаммед Салах /219.6 сая/ болон "Манчестер Сити"-гийн хагас хамгаалагч Рахим Стерлинг /207.8 сая/ оржээ.
“Барселона” клубын довтлогч Лионель Месси жагсаалтын дөрөвдүгээрт /167.4 сая/ орсон бол "Ювентус" багийн довтлогч Криштиану Роналду /118.1 сая/ 20 дугаарт бичигдсэн байна.