“Атганд үлдсэн эрдэнэ” Сүхбаатар аймагт нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-03-31 16:14:04

Хувьсал продакшны 3 дахь дэлгэцийн уран бүтээл болох "Атганд үлдсэн эрдэнэ" МУСК өчигдөр буюу 2016 оны 3 сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн “Сүхбаатар” кино театрт нээлтээ хийлээ.

Тус киноны зураг авалт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг Алтан-Овоо, Шилийн богдын энгэрт явагдсан. Тухайн газар нутгийн малчин ард иргэд, хот хороо, айл гэр, байгалийн үзэсгэлэнт газар нутгууд энэ кинонд их гардаг. Тэр ч утгаараа нутагт нь бүтээсэн киногоо, нутагт нь ирж албан ёсоор нээж орон нутгийнхаа үзэгчдэд хүргэж байгаа нь энэ юм.

Киноны уран бүтээлчид болох А. Ганчимэг, Д. Ганцэцэг, У.Уранчимэг нар өөрсдийн биеэр хүрэлцэн ирсэн бөгөөд үзэгчдэд тэр дундаа орон нутгийнханд хүлээлт үүсгээд байсан энэхүү уран бүтээлийг ард иргэд олноор хүрэлцэн ирж сонирхлоо.

Т. Одончимэг

関連ニュース