Элсний гар бөмбөгийн ДАШТ Хамбург хотод эхэлж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА. /TASS/. Элсний гар бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Германы Хамбург
хотод эхэлж байна.
Дэлхийн цомын тэмцээнд эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн нийт 48 баг оролцох
юм байна. Баг тамирчдыг тус бүр 4 багаар 12 хэсэгт
хуваах аж. Тэмцээний нийт шагналын сан 1 сая ам.доллар бөгөөд ялагчид
2020 оны Токио хотод болох олимпийн наадмын эрхийн бичгээр шагнуулах аж.
Элсний гар бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 7
хүртэл үргэлжлэх юм байна.