“Amazon” Францад 1800 ажлын байр бий болгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-07-02 14:52:59

ПАРИС. /Reuters/. АНУ-ын цахим худалдааны салбарын тэргүүлэгч “Amazon” компани энэ онд Франц улсад 1800 байнгын ажлын байр бий болгоно гэж мягмар гарагт мэдэгджээ.


Ингэснээр 2010 оноос хойш 2 тэрбум гаруй еврогийн хөрөнгө оруулалт хийсэн Францын зах зээлд ажиллаж буй байнгын ажилтнуудын тоо 2019 оны эцэс гэхэд 9300 хүрэх юм.


Amazon” Франц дахь үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа бөгөөд одоогийн байдлаар зургаан ложистикийн төв байгуулсан байна. Францын цахим худалдааны зах зээлд тэргүүлэх байр суурийг эзэлдэг “Amazon” цаашид тус улсын хүнсний жижиглэн худалдааны салбар дахь үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байгаа юм.


Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Amazon” компани Францын хүнсний жижиглэн худалдааны “Casino” компанитай түншлэлийн харилцаагаа өргөжүүлсэн байна. 

関連ニュース