Лэйкерс чөлөөт агент болсон 6 тоглогчтой гэрээ байгууллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН. /Anadolu/. АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн холбооны Лос-Анжелес Лэйкерс баг Кавай Леонардыг өрсөлдөгч Лос-Анжелес Клипперс багт алдсаны дараа чөлөөт агент болсон зургаан тоглогчтой албан ёсны гэрээг байгуулжээ.
Демаркус Казинс Лэйкерс багтай нэг жилийн 3.5 сая долларын гэрээг байгуулсан бол Ражон Рондо, Жавейл Макги болон Алекс Карусо нар хуучин багтаа үлдэж, шинэ гэрээ байгуулахаар боллоо.
Майами Хит баг Демаркус Казинсийг сонирхож байсан хэдий ч Энтони Дэвис тэргүүтэй хэд хэдэн тоглогч түүнийг Лэйкерс нэгдэхийг ятгасан гэж “NBA” дэх эх сурвалжууд “ESPN”-д мэдээлснийг спортын сэтгүүлч Адриан Войнаровскийн иш татан жиргэжээ.
Өнгөрсөн бямба гарагт Дэнни Грин, Кентавиус Колдуэлл-Поуп, Куинн Күк нар Лэйкерстэй гэрээ байгуулахаар тохиролцсон байна.