Хоригийг зөрчсөний улмаас 1.7 сая ам.доллар төлөх болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-07 16:13:42

ВАШИНГТОН. /TASS/. Ираны эсрэг АНУ-ын эрх баригчдын авсан хориг арга хэмжээг зөрчсөнтэй холбогдуулан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хүрээнд 1.7 сая ам.долларыг төлөхийг Америкийн “Paccar Inc” компанид үүрэг болгосон тухай АНУ-ын Сангийн яамны Гадаадын хөрөнгөд хяналт тавих газар мэдэгдсэн байна.


“Вашингтонд төвтэй уг компани Ираны эсрэг хориг арга хэмжээтэй холбоотой 63 зөрчил гаргаж, 1.7 сая ам.долларыг төлөхөө зөвшөөрсөн” хэмээн мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ. Ачааны тэрэгний худалдаа эрхэлдэг “Paccar” компани Нидерланд дахь охин компаниараа дамжуулан Европт 63 машин нийлүүлсэн хэдий ч эцсийн хэрэглэгч нь Иран байсан аж. 

関連ニュース