Малчны хотонд...
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Дарьганга сумын, Улсын сайн малчин Ж. Отгонбаатарын хотонд өглөөний нар мандаж буй агшин.
Сүхбаатарчууд, тэр дундаа Дарьгангачуудыг хэдийнээс ажилтай, хөдөлмөрч хүмүүс гэлцдэг. Өвөг дээдсээс уламжлан ирсэн үндэсний өв соёл, ёс заншил, нүүдэлчин Монголчуудын амьдралын хэв маягийг өнөөг хүртэл хадгалж, үргэлжлүүлэн авч яваа залуу малчин гэр бүл. Ийм олон олон малчдын төлөөлөл бол Ж. Отгонбаатарынх юм.
Энэхүү зургийг, гэрэл зурагчин Д.Амараа 2015 оны 4 сарын 3-ны өдөр дурандаа буулгажээ.
Т. Одончимэг