Хятадын эрдэмтэд бичил таталцлын хүчийг судална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
jargal@montsame.mn
2016-04-06 14:03:26

БЭЭЖИН. /Xinhua/. Хятад улс бичил таталцлын хүчийг судлах зорилгоор судалгааны анхны хиймэл дагуулыг лхагва гарагт амжилттай хөөргөлөө.

Хятадын Ганьсу мужийн Зюцюань сансрын буудлаас хөөргөсөн "Шизянь-10" хиймэл дагуул нь сум шиг хэлбэртэй ажээ.

Уг хиймэл дагуул тойрог замд бичил таталцлын хүч болон жингүйдлийн үед шингэний хөдөлгөөнийг судлах, жолоодлогот сансрын аппаратын галын аюулгүй байдлыг хангах зэрэг 19 төрлийн туршилт хийх юм.

"Шизянь-10" хиймэл дагуулыг хөөргөх төслийг Хятадын ШУА-ийн 11 хүрээлэн болон Хятадын их сургуулиуд Европын Сансрын агентлаг, Японы сансар судлалын “JAXA” агентлагийн оролцоотой хэрэгжүүлж байгаа ажээ. Энэ онд багтаан нийтдээ дөрвөн ийм хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөсөн байна.

Д.Жаргал

 

 

関連ニュース