Хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн хөтөлбөрүүдийг танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-07 08:43:51

Ховд аймгийн Хөдөлмөрийн хэлтэс нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, тус хэлтсээс хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийг олон нийтэд танилцуулж сурталчиллаа.

Хаврын их ажил өрнөх гэж байгаатай холбогдуулан Нийтийг хамарсан ажлыг зохион байгуулах хөтөлбөр, Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байрыг дэмжих хөтөлбөрүүдийг оролцогчид хамгийх их сонирхож байлаа.

Мөн энэ үеэр жижиг бизнес эрхлэгчдэд төсөл бичих зөвлөгөө өгч, ажилгүй иргэдийг ажлын байранд зуучлах компаниудын талаар мэдээлж байв. Барилгын ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан барилгын компаниуд ажилчин авах, ажилд зуучлах ажлууд эрэлттэй байга нь өдөрлөгийн үеэр харагдаж байлаа.

Тухайлбал: Ховдын өргөө ХКК өрлөгчин 15, туслах өрлөгчин 10 хүн, Хатан түнгэл ХХК менежер 1 хүн, тогооч 1, Цагаан бөлбөө ХХК  барилгын засал чимэглэл 2 хүн, ОДЦЭ компани туслах ажилд 30 хүн ажилд авах захилга Хөдөлмөрийн хэлтэст ирүүлснийг мэдээллээ.

Ховд аймаг А.Бямбасүрэн

 

 

関連ニュース