Хагас хамгаалагч Жоау Мариу "Локомотив" баг руу шилжин оржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА. /РИА Новости/. Европын
аварга Португалын шигшээ багийн хагас хамгаалагч Жоау Мариу түрээслэн тоглуулах
эрхтэйгээр Италийн “Интер” багаас “Локомотив” баг руу шилжин оржээ.
Өдгөө 26 настай
хөл бөмбөгчнийг нэг улирлын хугацаатай шилжүүлж байгаа бөгөөд олон нийтийн
хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, шилжүүлэх тухай гэрээг 18
сая еврогоор хийсэн байж магадгүй байна.
Мариу Португалын
“Спортинг” багаас Италийн “Интер” багт 2016 онд шилжин орж байжээ. 2018-2019 оны улиралд Мариу “Интер” багт 22
тоглолт хийж, нэг гоол оруулсан байна. Португалийн шигшээ багт тэрбээр 43
тоглолт хийж, 2 гоол оруулжээ.