ХАА-н бүтээгдэхүүн бага хэмжээгээр авахыг АНУ-д санал болгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА. /TASS/. Хятадын эрх баригчид АНУ-ын худалдааны төлөөлөгчидтэй утсаар ярих үеэрээ АНУ-аас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бага хэмжээгээр худалдаж авахыг санал болгожээ. Энэ тухай “Politico” сонин мэдээлсэн байна.
Хятадын харилцаа холбооны “Huawei” компанийн экспортын хязгаарлалтыг хөнгөвчлөх хийгээд ирэх сарын 1-нд тус улсын 250 тэрбум ам.доллар бүхий бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг 25-30 хувьд хүргэж нэмэгдүүлэх хугацааг хойшлуулах нь АНУ-ын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах нөхцөл нь болж магадгүй байна.
Яриа хэлэлцээ хэрхэн амжилттай байхаас хамаарч 12 дугаар сарын 15-наас нэмэлт татвар ногдуулах хугацааг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хойшлуулж магадгүй байна хэмээн эх сурвалжууд мөн мэдээлсэн байна.