Шинэ Хятадын 70 жил: Газар тариалангийн орноос аж үйлдвэрийн их гүрэн болсон нь

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
batbold.sh@montsame.gov.mn
2019-09-24 10:38:03
@ShoovdorBatbold
Хятадын баруун хойд нутгийн Шэньси мужийн Сиань хотод төмөр замын ажилтнууд сургалтад хамрагдаж буй нь. 2019 оны 7 дугаар сарын 22-нд авсан зураг. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Ли Йибо)

Хятадын баруун хойд нутгийн Шэньси мужийн Сиань хотод төмөр замын ажилтнууд сургалтад хамрагдаж буй нь.

2019 оны 7 дугаар сарын 22-нд авсан зураг. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Ли Йибо)


БЭЭЖИН. /Синьхуа/. Aрд иргэдээ тэжээх гэж “цаг наргүй” тэмцдэг байсан 70 жилийн өмнөх газар тариалангийн орон Хятад өнөөдөр дэлхийн аж үйлдвэрийн салбарын гол тоглогч бөгөөд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдээс эхлээд өндөр хурдны галт тэрэг экспортолдог том гүрэн болж хөгжин дэвшээд байна.

Хятадын аж үйлдвэрийн салбарын үсрэнгүй хөгжил, энэ хөгжлийн гол хүч чухам юу болохыг дор дурдлаа.


-Тэгээс эхлэн “дэлхийн үйлдвэр”-ийг хэрхэн бий болгов?

Ердөө уул уурхай, нэхмэл эдлэл болон зарим нэг энгийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан Хятад улс аж үйлдвэрийн салбарын бүх бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг “дэлхийн үйлдвэр”-ийг хөгжингүй улс орнуудынхтай харьцуулахад харьцангуй бага өртгөөр босгосон юм.

Тус улс 1970 оны сүүлчээс өөрчлөлт, шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж эхлэн иргэддээ бэрхшээлийг даван туулж өөрсдийн бизнесээ эхлүүлэхэд нь тусалж, жижиг-дунд бизнес эрхлэгчдэд томоохон үйлдвэрлэгчид болох боломжийг олгожээ.Тэр үеэс Хятадын аж үйлдвэрийн салбар жигүүрээ дэлгэж эхэлсэн байна.

Дэлхийн банкнаас гаргасан мэдээллээс үзвэл, Хятад улс нэмүү өртгийн хэмжээгээр 2010 онд АНУ-ыг гүйцэж түрүүлэн “дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч орон” болсон бөгөөд тэр цагаас хойш энэ байр сууриа хадгалсаар байна.


-Хятад улс аж үйлдвэрлэлийн өртгийн сүлжээг хэрхэн хөгжүүлсэн бэ?

21 дүгээр зуун гарснаар Хятад улс өндөр, дэвшилтэт технологи үйлдвэрлэлийн салбарт анхаарлаа хандуулж эхэлсэн.

Дэлгүүрийн лангуун дээрх “Хятадад үйлдвэрлэв” гэсэн шошготой уламжлалт бараа бүтээгдэхүүнүүдээс гадна өндөр хурдны галт тэрэг, хагас дамжуулагчууд нь Хятадын үйлдвэрлэлийн салбарын шинэ “нэрийн хуудас” болж байна.

2017 онд Хятад улсын өндөр технологийн салбарын үндсэн үйл ажиллагааны орлого 15.9 их наяд юань буюу 2.2 их наяд ам.долларт хүрсэн нь 2012 оныхоос даруй 55.8 хувиар өссөн үзүүлэлт юм.

Хөгжил дэвшилд хөтлөх судалгааны ажилд тасралтгүй хөрөнгө оруулалт хийсэн нь Хятад улсын аж үйлдвэрийн салбарын хурдацтай хөгжлийн хөшүүрэг гэж хэлж болно. Тус улс энэ салбарын судалгааны ажилд 2017 онд 318.3 тэрбум юань зарцуулсан нь 2012 оныхоос 83.6 хувиар өссөн үзүүлэлт юм.


Хятадын зүүн нутгийн Зянси мужийн Интань хотод болсон олон улсын үзэсгэлэнгийн үеэр нэгэн ажилтан

5G технологи бүхий роботыг удирдаж буй нь. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Жоу Ми)


-Хятадын аж үйлдвэрийн салбарын хүч нь хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бий болгоход хэрхэн хувь нэмэр оруулах вэ?

Өнгөрсөн хугацаанд бусад улс оронтой нээлттэй хамтран ажилласны үр шимээ Хятадын аж үйлдвэрийн салбар хүртсээр ирсэн бөгөөд өдгөө зах зээлийн бусад тоглогчид илүү өргөн боломжуудыг санал болгож байна.

2019 оны зургадугаар сард Хятад улс 5G сүлжээг арилжааны үйлчилгээнд нэвтрүүлэхийг албан ёсоор зөвшөөрснөөр “шинэ ухаалаг эрин үе”-ийн эхлэлийг тавьсан юм.

Нокиа, Эрикссон, Куалкомм болон Интел зэрэг гадны томоохон компаниуд Хятадын санаачилж буй технологийн туршилтуудад идэвхтэй хамрагдаж, тус улсын эрх бүхий байгууллагууд ч 5G сүлжээ бий болгох, үүнийг хэрэглээнд нэвтрүүлж, хөгжүүлэхэд идэвхтэй оролцож буй дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүдийг дэмжиж байна.

Энэ нь Хятадын аж үйлдвэрийн салбар дотоод болон гадаадын компаниудад хамт өрсөлдөж, хамтдаа хөгжин цэцэглэх илүү их боломжийг санал болгож буй хэрэг юм.

Зах зээл, эдийн засгаа дэлхий дахинд нээлттэй хэвээр байлгах нь тус улсын аж үйлдвэрийн салбарын хөгжлийн нэгэн хөдөлгүүр билээ.


70 жилийн өөрчлөлтийг “Нэг цаг”-аар

Хятад улсад нэг цагийн дотор ямар ажил амжуулж болох вэЭнэ асуултын өнөөгийн хариулт тэртээ 70 жилийн өмнө БНХАУ байгуулагдаж байсан үеийнхээс эрс өөр.


2018 оны 11 дүгээр сарын 11-нд Хятадын Шанхай хотод “Ганц биечүүдийн өдөр”-өөр “Тимолл” онлайн худалдааны цахим хуудсаар хийсэн борлуулалтын мэдээллийг дэлгэцээр харуулж буй нь. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Хуан Зунжи)


Хятадын төвийн нутгийн Хунань мужийн 53 настай тариаланч Жао Шуньхуа энэ асуултад хариулахдаа “Ургац хураах машинаараа нэг цагийн дотор бараг 0.2 га талбайгаас будаа хураах боломжтой” гэлээ. Энэ нь өмнө нь адил хэмжээний талбайгаас гар аргаар хурааж байснаас 30 дахин ихийг хураана гэсэн үг.

“Будаагаа эрт хурааж авах л гэж үүр цайж, нар шарахаас урьтан босож, тариалангийн талбайдаа ажилладаг байсан хуучны өдрүүдээ би өнөө хэр нь тодхон санаж байна” гэж тариаланч Жао ярив.

2019 оны эхний хагаст нэг цаг тутамд Хятадын иргэн бүр улсынхаа ДНБ-д 7.4 юань буюу ойролцоогоор 1 ам.долларын хувь нэмэр оруулсан байна. Үүнийг 1952 оны мөн үетэй харьцуулахад 500 гаруй дахин өссөн үзүүлэлт юм.

Хятадын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалт 1952 онд ердөө 3 сая юаниар хэмжигдэж байсан бол өнөөдөр Хятадын хэрэглэгчид онлайн худалдаанд цагт 1.1 тэрбум юань зарцуулж байна.


Хятадын хойд нутгийн Хэбэй мужийн Таншань хотын Сижуан тосгоны нэгэн тариаланч ургацаа хурааж буй нь.

2019 оны 6 дугаар сарын 18-нд авсан зураг. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Лю Манцан)


1949 онд Хятадын иргэдийн дийлэнх нь гадаад улс орны хөрсөнд хөл тавина гэж зүүдэлж ч байгаагүй бол өнөөдөр хилийн чинадыг зорьж буй Хятадын аялагчдыг тээвэрлэсэн 19 мянган нислэг нэг цаг тутамд үйлдэгдэж байна.

Өнөөдөр Хятадын баруун хойд нутгийн Шэньси муж дахь нүүрс олборлолтын бааз болох Шэньму хотын нэг уурхай л гэхэд цагт дунджаар 3700 тонн нүүрс олборлож байна. Энэ нь 1949 оныхтой харьцуулахад тус уурхайн жилийн нийт олборлолтоос ч өндөр үзүүлэлт юм.

70 жилийн хугацаанд Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засаг болж, гадаад валютын нөөц болон аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд толгой цохиж, дэлхийн хамгийн том нийгмийн хамгааллын системийг бий болгосон байна.

Цагийн зүүг дахин нэгээр ахиулахад Хятадын гайхамшгууд үүнээс ч илүүгээр хөврөх нь эргэлзээгүй.


Хятадын хүн амын дундаж наслалт өнгөрсөн 70 жилд хоёр дахин нэмэгдэв

“Намайг бага байхад олон хүн 30, 40 настайдаа нас бардаг байсан. 60 наслахад урт насалсанд тооцогддог байсан” гэж Хятадын баруун хойд нутгийн Шэньси мужийн төв Сиань хотод хүүхэд ахуй цагаа өнгөрүүлсэн, өдгөө тэтгэвэрт гарсан 81 настай багш Чэнь Жисян ярив.

Өвгөн багш бага байхдаа мах идэж байснаа огт санахгүй байна.

“Тэр үед идэх хоол хүнс, өмсөх хувцас хунараар тарчигхан, хэцүүхэн амьдардаг байсан. Хэрвээ хэн нэгэн хүн ямар нэгэн өвчин тусвал эдгэрэх магадлал тун бага байдаг байлаа” гэж Чэнь гуай ярив.

Гэхдээ тэр үеийн байдал түүх болон үлджээ. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд Хятадын ард иргэдийн дундаж наслалт бараг хоёр гаруй дахин нэмэгдсэн байна.

Хятад улсын Үндэсний статистикийн товчооноос гаргасан статистик мэдээнээс үзвэл, 1949 онд 35 байсан хятад хүмүүсийн дундаж наслалт 1957 онд 57, 1981 онд 68 болж нэмэгдсэн бол 2018 онд 77 болжээ.


Хятадын хойд нутгийн Тяньжинь хотын шинэ Биньхай дүүрэг дэх номын санд өндөр настан зургаа даруулж буй нь.

2019 оны 8 дугаар сарын 17-нд авсан зураг. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Ли Рань)


Хятадын нэг хүнд ногдох цэвэр орлого 1949 онд 49.7 юань буюу 7 ам.доллар байсан бол 2018 он гэхэд бараг 60 дахин нэмэгдэн 28228 юань болсон байна.

Амьжиргааны түвшин нь дээшлэхийн хэрээр Хятадын ард иргэд илүү эрүүл, шим тэжээлтэй хоол идэхийг эрмэлздэг болсон байна. Тус улсын өнцөг булан бүрд аж төрж буй иргэд жилийн аль ч үед шинэ жимс, хүнсний ногоо хэрэглэх бүрэн боломжтой болоод байна.

Салхин цэцэг өвчнийг бүрэн устгасан бөгөөд хумхаан халдвар авсан гэх тохиолдлууд орон нутагт бүртгэгдэхээ байжээ. Иодын дутлын эмгэг гэх мэт орон нутгийн шинжтэй өвчнүүдийг үндсээр нь устгасан байна.

Эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээ хүн бүрд хүртээмжтэй болжээ.

“Миний эмэгтэй дүү гурван настайдаа суулгалт, шингэн алдалтын улмаас нас барсан. Хэрвээ дүү минь энэ сайхан цагт төрсөн бол ...!” хэмээн Чэнь Жисян гуай ярьж, санаа алдав.

Ялих ялихгүй өвчин эмгэгийн улмаас амиа алддаг байсан тэр үе ч түүх болон үлджээ. Өдгөө Хятадын ард иргэд урт удаан бөгөөд эрүүл саруул аж төрцгөөж байна.

БНХАУ үндэсний эрүүл мэндийн бодлогоо сайжруулж, ард иргэддээ насан туршийн эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлэх зорилго бүхий “Эрүүл Хятад” санаачилгыг хэрэгжүүлж байна.

2016 онд Хятадын хүн амын эрүүл амьдралын дундаж наслалт 68.7 жилд хүрснээр энэ үзүүлэлтээр Хятад улс анх удаагаа АНУ-ын дээр бичигдсэн юм. Хятадын ард иргэд урт наслаад зогсохгүй эрүүл саруул амьдардаг боллоо.

“65-аас дээш насныхан жилд нэг удаа эрүүл мэндийн бүрэн үзлэгт үнэ төлбөргүйгээр орох боломжтой” гэж Хятадын зүүн нутгийн Шаньдун мужийн Шансиань хошууны Шижай тосгонд амьдардаг 86 настай Ши Кэчунь ярив.

Тэрбээр цааш нь ярихдаа “Эрүүл мэнддээ анхаардаг хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Манай тосгонд миний насны хүн олон бий. 100 ба түүнээс дээш настай хүмүүс ч цөөнгүй бий. Манай нутгийнхан “хамгийн урт насалдаг хүмүүс”-ийн тоонд орж байна” гэв.

Урт удаан бөгөөд эрүүл саруул амьдрах Хятадын ард иргэдийн хэдэн мянган жилийн чин хүсэл өнөөдөр биеллээ олоод байна.


Хятадын зүүн нутгийн Жөжян мужийн Хужоу хотын Наньсюнь хотхоны “Жиуань” ахмадын асрамжийн газарт 84 настай Шэнь Сюань (нүүрний эгнээнд баруун гар талаас хоёр дахь нь) ар гэрийнхэнтэйгээ уулзаж буй нь. 2019 оны 9 дүгээр сарын 13-нд авсан зураг.  (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Тань Жинь)

 

関連ニュース