Долоон төрөлт тэмцээнд Их Британийн тамирчин дэлхийн аварга болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ДОХА. /TASS/. Катарын Доха хотноо болж буй Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний долоон төрөлт тэмцээнд Их Британийн тамирчин Катарина Жонсон-Томпсон ялагч болжээ.
Өдгөө 26 настай тамирчин бүсгүй долоон төрөлт тэмцээнд нийт 6981 оноо
авснаар хамгийн өндөр амжилтыг үзүүлжээ. Энэ төрөлд Бельгийн тамирчин Нафиссату
Тиам 6677 оноогоор хоёрдугаар
байранд орсон бол Австрийн тамирчин Верена Прайнер 6560 оноогоор гуравдугаар
байрын эзэн болсон байна.
Жонсон-Томпсон нь 2018 оны Европын
аваргын мөнгөн медальтан, 2015 оны Европын аваргын ялагч бөгөөд 2018 оны Хамтын
нөхөрлөлийн наадмын ялагч аж.