АН-ынхан баяраа тэмдэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Ардчилсан намын хамт олон 4 сарын 7-ны өдөр Ардчилсан нам байгуулагдсаны түүхт 26 жилийн ойн баяраа тэмдэглэлээ. Намын ахмад, дунд, залуу үеийн төлөөллүүд баярын үйл ажиллагаанд оролцжээ.
Хүндэтгэлийн хурал болж, Ардчилалын үнэ цэнэ, Сүхбаатар аймгийн Ардчилсан намын түүхэн замнал сэдвүүдээр илтгэл тавьж, Ардчилсан намын эрх барьсан бүрэн эрхийн хугацаанд хийгдсэн бүтээн байгуулалт, бодлого зорилтын талаар оролцогчдод холбогдох хүмүүс танилцуулсан юм.
Мөн энэ өдөр нутаг орондоо ажиллаж, амьдарч байгаа 63 залуу тус намын гишүүн болж, намын батлахаа гардан авчээ.
Т.Одончимэг