ОХУ болон Африкийн орнууд 50 гаруй гэрээ байгуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
СОЧИ. /RIA Novosti/. ОХУ болон Африкийн орнууд Сочи хотноо хоёр өдрийн хугацаанд 800 тэрбум рублийн 50 гаруй гэрээнд гарын үсэг зурлаа гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Антон Кобяков мэдээлжээ.
Түүний хэлснээр, Африк тивийн 104 орны 6000 гаруй төлөөлөгч болон 40 гаруй улсын төрийн тэргүүн нар оролцсон Орос-Африкийн эдийн засгийн чуулган болон дээд хэмжээний уулзалт дэлхийн хамтын нийгэмлэгийн сонирхлыг ихээхэн татжээ. Чуулганы үеэр мөн Орос болон Африкийн улсууд хамтран ажиллах ирээдүйтэй салбаруудыг танилцуулсан үзэсгэлэн гаргасан байна.
ОХУ-ын Сочи хотноо зохион байгуулсан "ОХУ – Африк" эдийн засгийн хоёр өдрийн чуулган пүрэв гарагт дуусжээ.