Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгчид дөрвөн хуульч нэр дэвшив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ 
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хуульчдын холбооны ээлжит IV их хурал өнөөдөр болж байна.
Тус хуралд 525
хуульч төлөөлөгчөөр оролцож буй бөгөөд хурлаар дараах 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх
юм. Үүнд:
1.    Хуульчдын
холбооны Зөвлөлийн үйл ажиллагааны
тайлан;                             
2.    Мэргэжлийн
хариуцлагын хорооны үйл ажиллагааны тайлан;
3.    Хяналтын
зөвлөлийн үйл ажиллагааны тайлан;
4.    Хуульчдын
холбооны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан;
5.    Хуульчдын
холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;
6.    Хуульчдын
холбооны Зөвлөлийн гишүүнийг батламжлах, чөлөөлөх;
7.    Мэргэжлийн
хариуцлагын хорооны бүрэлдэхүүнийг батламжлах, чөлөөлөх;
8.   
Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг
сонгох, чөлөөлөх.
Хуульчдын холбооны
ерөнхийлөгчид хуульч Н.Баасанжав, Н.Ариунболд, Ж.Батзоригт, Б.Өнөмөнх нар нэр
дэвшиж буй юм. Одоогоор нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 						
				
             
                    