“LVMH” гоёл чимэглэлийн “Tiffany & Co” брэндийг худалдан авах санал тавьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ПАРИС. /Business Insider/. Францын тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн
үйлдвэрлэгч “LVMH” компани
АНУ-ын гоёл чимэглэлийн “Tiffany & Co” брэндийг худалдан авах санал тавьжээ.
“LVMH” уг гоёл чимэглэлийн брэндийг 14.5 тэрбум
ам.доллароор худалдан авах хүсэлтэй байгаа ажээ. “Louis Vuitton”, “Fendi”, “Hennessy”, “Hublot”, “Zenith” зэрэг нэртэй брэндүүдийг эзэмшдэг Парис хотод төвтэй “LVMH” компани нь 2018 онд 47 тэрбум евро буюу 52 тэрбум
ам.долларын орлого олсон байна.
“Tiffany” брэнд Францын компанийн тавьсан саналыг хүлээн
авсан тохиолдолд “LVMH”
АНУ-ын зах зээлд хөлөө олох боломж бүрдэх аж. Дээрх мэдээ цацагдсаны дараа “Tiffany” брэндийн хувьцааны ханш 30 орчим хувиар өссөн
байна. 1837 онд Нью-Йорк хотноо байгуулагдсан “Tiffany” дэлхий даяар 300 орчим дэлгүүртэй ажээ.