“ZTE” компанийн цэвэр орлого ихээхэн өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “ZTE” компанийн энэ оны эхний гурван улирлын цэвэр орлогыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 156.9 хувиар өсжээ.
2019 оны 1-9
дүгээр сарын хугацаанд “ZTE”
компанийн цэвэр орлого 4.13 тэрбум юань буюу 580 сая ам.доллар, орлогын
хэмжээ 64.24 тэрбум юань хүрч өссөн байна. “ZTE” энэ хугацаанд судалгаа, хөгжүүлэлтийн ажилд 9.36 тэрбум юанийг зориулсан
нь үйл ажиллагааны орлогын 14.6 хувьтай тэнцжээ.
“Манай компани дэлхий
даяар “5G” сүлжээний 35 арилжааны гэрээ байгуулж, 60 гаруй үүрэн холбооны оператортой нягт хамтран
ажиллаж байна” гэж “ZTE”
компанийн мэдэгдэлд дурдсан байна.