БНХАУ-д “5G” сүлжээг нэвтрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /BBC/. БНХАУ-ын үүрэн холбооны операторууд “5G” сүлжээг орон даяар нэвтрүүлжээ. “China
Mobile” тэргүүтэй Хятадын гурван
компани баасан гарагт 50 хотод асар хурдан интернэтийг нэвтрүүлсэн байна.
Энэ онд БНСУ,
АНУ, Их Британи зэрэг орнууд харилцаа холбооны шинэ үеийн “5G” сүлжээг нэвтрүүлсэн юм. БНХАУ-ын үүрэн
холбооны операторууд “5G”
сүлжээг ирэх онд нэвтрүүлэхээр төлөвлөж байсан боловч үйл ажиллагаагаа
түргэвчилжээ. Энэхүү сүлжээ нь мэдээллийг татах, байршуулах хурд
нэмэгдэх зэрэг олон давуу талыг олгох ажээ.
Өнгөрсөн зургадугаар сард Хятадын Засгийн газар “5G” сүлжээг арилжааны зориулалтаар ашиглах зөвшөөрлийг олгож эхэлсэн юм. Асар хурдан “5G” сүлжээг Бээжин, Шанхай зэрэг 50 хотын оршин суугчид 128 юань буюу 18 ам.доллароос 599 юанийн сарын төлбөртэйгээр ашиглах боломжтой болсон байна.