Шатрын дэлхийн аваргын титмийн төлөөх тэмцээнийг зохион байгуулахын төлөө хоёр улс өрсөлдөнө
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА. /TASS/. Аргентин болон Арабын Нэгдсэн Эмирт Улс 2020 онд шатрын дэлхийн аваргын титмийн төлөөх тэмцээнийг зохион байгуулах хүсэлтээ өгчээ. Энэ тухай Олон улсын шатрын холбооны /FIDE/ ерөнхийлөгч Аркадий Дворкович Германы Хамбург хотноо FIDE-гийн Гран-При тэмцээний нээлтийн үеэр мэдэгдсэн байна.
Уг тэмцээн өмнө нь 2018 онд Их Британийн нийслэл Лондон хотод болсон бөгөөд Норвегийн шатарчин Магнус Карлсен Америкийн шатарчин Фабиано Каруанаг хожиж аваргалсан билээ. Карлсен 2013 онд Энэтхэгийн Ченнаи мужид тус улсын шатарчин Вишванатан Анандыг ялж дэлхийн аварга цол хүртжээ. Тэрбээр Каруанатай халз тоглохоосоо өмнө 2014 онд Сочи хотноо Анандыг, 2016 онд Нью-Йоркт Оросын шатарчин Сергей Карякиныг хожиж дэлхийн аварга цолоо хоёр ч удаа хамгаалсан байна.
Ирэх онд Карлсентай халз тоглох өрсөлдөгчийг шалгаруулах тэмцээн ОХУ-ын Екатеринбург хотод болно.