Аймгийн төвийн хур хогийг дарж устгаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНТҮГ-аас аймгийн төвийн агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр БОАЖЯ-наас тендер авч хэрэгжүүлсэн байна. Энэ ажлын гүйцэтгэлийг шалгаж, хүлээн авах улсын комиссын гишүүд энэ сарын 11-нд Адаргана дахь хогийн цэгтэй очиж танилцлаа.
Энэ хүрээнд Адарганы хогийн цэгийн эргэн тойронд тархсан
хог хаягдлыг цэвэрлэж, 17,5 га талбайд хуримтлагдсан хог хаягдлыг ангилах,
түрж, отвальдан дарж булшлах, 3,5 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийх,
хогийн цэгийг хашаажуулах, камержуулах ажлууд хийжээ.
Мөн Увш хар уул орчмын 105
га талбайд удаан хугацаанд тархсан хуршмал хог, малын гаралтай хаягдал, овор
бүхий хогийг түрж тээвэрлэх, булшлах, дахин хог хаяхаас урьдчилан сэргийлж 2 км хамгаалалтын зогон
татаж, тэмдэгжүүлэн хяналтын камер суурилуулсан
байна. Одоо удахгүй байр
орон сууцны гадна ангилан ялгах зориулалт бүхий хогийн бункер, нийтийн
эзэмшлийн зам талбайд зориулалтын хогийн сав, сандал байршуулах ажлууд хийх аж.
Үүнээс гадна Улаангом сумын 9-р багт олон жилийн туршид
үүсэж хуримтлагдсан хур хогийн цэгийг хумьж, дарж булшлах, орчныг цэвэрлэх
ажлууд хийж байна. Ингэснээр Улаангом хотын иргэд цэвэр аюулгүй орчинд амьдрах
таатай нөхцөл бүрдэх аж.