Зургаан суманд ойгоос мод бэлтгэхийг хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Энэ жил аймгийн хэмжээнд 21444 метр куб
мод бэлтгэх хязгаартай бөгөөд одоогийн байдлаар 16766 метр куб мод бэлтгэх
эрхийн бичиг олгогдоод байна. Аймгийн 19 сумаас Хяргас, Улаангом, Давст, Тариалан, Түргэн, Наранбулаг суманд эрхийн
бичиг олгохоо бүрэн зогсоосон, харин Тэс, Бөхмөрөн суманд уламжлалт үйлдвэрийн
огтлолоор буюу унь, тооно, хана, араг хийх зориулалтаар бургас бэлдэх
зөвшөөрлийг гол хөлдсөний дараагаар олгох аж.
“Ард иргэд эрхийн бичиггүйгээр мод бэлтгэхгүй байх
хэрэгтэй. Хэрэв эрхийн бичиггүй мод бэлтгэвэл хуулийн хариуцлага хүлээлгэнэ”
хэмээн аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Э.Даваадорж хэллээ.