“Мандал даатгал”-ын арилжааг түр зогсоов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ 
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржээс мэдээлснээр, "Мандал даатгал" ХК-ийн үнэт цаасны арилжааг түр зогсоогоод байна.
СЗХ-ны энэ оны 11 дүгээр сарын 25-ны хуралдаанаар "Мандал даатгал" ХК-ийн хүсэлтийн дагуу тус компанийн хувьцааг 100 хуваах замаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэн шийдвэрлээд байна.
Үүнтэй холбогдуулан Улсын байцаагчийн энэ оны 11 дүгээр сарын 28-ны 79
тоот албан шаардлагаар хувьцаа хуваахтай холбоотой үйл ажиллагаа
"ҮЦТХТ" ТӨХХК-д бүрэн хийж дуусах хүртэл "Мандал
даатгал" ХК-ийн үнэт цаасны арилжааг түр зогсоожээ. 
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 						
				
             
                    