“Allseas” компани “Умардын урсгал-2”-г барих ажлыг түр зогсоожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА. /РИА Новости/. “Умардын урсгал-2” хийн хоолой тавих ажлыг гүйцэтгэж буй Швейцарьт байрладаг “Allseas” компани АНУ-ын хориг арга хэмжээнээс үүдэлтэй аюулын улмаас төслийн ажлаа түр зогсоожээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп батлан хамгаалахын төсөвт гарын үсэг зурж байгаа бөгөөд төсөвт “Умардын урсгал-2”-ын эсрэг хориг арга хэмжээ авах тухай санал багтаж байгаа юм. Хориг арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэхийг АНУ-ын эрх баригчдаас тодруулах хүсэлтэй байгаагаа “Allseas” компани мэдэгдээд байгаа аж.