БНАСАУ-ын хөлөг онгоц хоригийг зөрчсөн байж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-12-23 17:57:48

ТОКИО. /NHK/. Өнгөрсөн 11 дүгээр сард төмрийн хүдэр тээвэрлэсэн БНАСАУ-ын хөлөг онгоцыг шалгасан талаар Японы Эргийн хамгаалалт мэдээлжээ.


БНАСАУ-ын эсрэг авсан НҮБ-ын хориг арга хэмжээнүүдийн дагуу тус улсыг нүүрс, төмрийн хүдэр зэрэг байгалийн нөөцийг экспортлохыг хориглосон юм. Дээрх хөлөг онгоцны хөдөлгүүр эвдэрсний улмаас 11 дүгээр сарын 22-нд Японы Нагасаки мужийн Ики хотын усан нутаг дэвсгэрт нэвтэрсэн байна.


Эргийн хамгаалалтын мэдээлснээр, уг хөлөг онгоцноос төмрийн хүдэр илрүүлсэн бөгөөд уг ачааг БНАСАУ-ын зүүн хойд боомтоос тус улсын баруун боомт руу тээвэрлэж байгаа хэмээн хөлгийн багийн гишүүд мэдүүлсэн ажээ.


Уг хөлөг онгоцыг саатуулснаас хойш 3 хоногийн дараа сулласан байна. Харин хөлөг онгоцны явсан чиглэлээс үзэхэд уг онгоц багийн гишүүдийн хэлсэнчлэн баруун боомтыг зориогүй бөгөөд Хятадын зүүн нутгийн Жэжян мужид очсон байна. 

関連ニュース