Улсын олимпиад, ажил мэргэжлийн уралдаанд байр эзэлсэн багш, сурагчдыг шагнаж урамшууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. 2019 онд улсын чанартай олимпиад, ажил мэргэжлийн уралдаанд байр эзэлсэн багш, сурагчдыг аймгийн Засаг дарга өнөөдөр хүлээн авч уулзан, шагнаж урамшууллаа.
Тодруулбал, Ажил мэргэжлийн улсын уралдаанд 1-р байр эзэлсэн Улаангом политехник коллежийн Сантехникийн багш Ц.Гэрэлт-Од, 3-р байр эзэлсэн Барилгын мэргэжлийн багш Г.Бат-Эрдэнэ, 1-р байр эзэлсэн Англи хэлний багш Л.Ууганцэцэг, 3-р байр эзэлсэн Англи хэлний багш Д.Ганцэцэг, 1-р байр эзэлсэн Агротехникийн багш З.Батхишиг нарт мөнгөн урамшуулал олголоо.
Мөн Монгол хэл, бичгийн улсын олимпиадад 2-р байр эзэлсэн 6-р сургуулийн багш М.Өлзийдэлгэр, 2-р байр эзэлсэн 1-р сургуулийн багш М.Мягмаржав, 1-р байр эзэлсэн 6-р сургуулийн 12-р ангийн сурагч Б.Одонтунгалаг, орос хэлний улсын олимпиадад 2-р байр эзэлсэн 1-р цогцолбор сургуулийн багш Л.Чимгээ, түүхийн олимпиадад улсад 1-р байр эзэлсэн 2-р цогцолбор сургуулийн багш Б.Уранчимэг нарын хүмүүсийг тус тус шагнаж урамшууллаа.