"Бичиг үсгээ эрхэмлэгч байгууллага"-ын шагналыг олгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс
/МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас
БСУГ-тай
хамтран Монгол хэл, бичиг хөтөлбөрийн хүрээнд "Бичиг үсгээ эрхэмлэгч
байгууллага"-ыг шалгаруулах уралдааныг үндсэн 9 шалгуурын хүрээнд 34
байгууллагыг хамруулан зохион байгуулсан байна. Энэхүү
уралдаанд шалгарсан байгууллагуудын шагналыг энэ сарын 30-нд болсон албан
байгууллагын дарга, эрхлэгч нарын цуглаан дээр гардуулан өгсөн юм. Төрийн болон төрийн
бус байгууллагын ажилчин албан хаагчид ард иргэдэд үндэсний бичиг үсгээрээ
бахархах түүнийг сурах, сурталчлах хандлагыг бий болгох зорилго бүхий уг
уралдаанд аймгийн ХХҮГ, Улаангом политехник коллеж, Улсын
бүртгэлийн газар, ГБХЗХГ, Нэгдсэн эмнэлгийн хамт олон
идэвх санаачилгатай оролцож, бусдыгаа манлайлсан байна.
Байгууллагын
ажилтнуудын үндэсний бичгийн унших, бичих чадварын уралдаанд аймгийн ЭМГ-ын
мэргэжилтэн Н.Одвогмэд, МХГ-ын мэргэжилтэн О.Энх-Амгалан, БСУГ-ын нягтлан
бодогч Д.Баянжаргал, ХХҮГ-ын мэргэжилтэн П.Майдэлгэр, ББЭХС ТӨХК-ийн инженер
Н.Мөнхзаяа нар манлайлж, Халимаг улсад аялах эрхийн бичиг тод бичгээр хэвлэж,
баринтагласан "Жангар" туулийн товхимлоор шагнуулаад байсан юм.