Аймгийн харцага Д.Батмөнх түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-01-13 14:33:47

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсад Шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойд зориулсан хүчит 48 бөхийн барилдаан энэ сарын 11-ний өдөр боллоо. Тус барилдаанд аймгийн харцага Д.Батмөнх түрүүлж, аймгийн арслан Б.Бадарч үзүүрлэлээ. 


Мөн энэ үеэр Үндсэн хуулийн хүрээнд АХА тэмцээн явуулж, аймгийн АИХ-ын депутат нарт хүндэтгэл үзүүлсэн юм. Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар иргэдэд сурталчилгааны материал тараах, мэдээллээр хангах, азтай үзэгч шалгаруулах зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд иргэд идэвхтэй оролцож, үндсэн хууль болон нэмэлт өөрчлөлтийн талаар өргөн мэдлэг мэдээлэлтэй болсон юм.

 

関連ニュース