“Brent” маркийн үнэ 64 ам.доллароос доошилж буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА. /TASS/. Даваа гарагт Лондоны "Ice" биржийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн гуравдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 1.54 хувиар буурч, нэг торх нь 63.98 ам.доллар болсныг арилжааны мэдээ харуулжээ.
Энэ төрлийн нефтийн үнэ хамгийн сүүлд 2019 оны 12 дугаар сарын 12-нд нэг торх нь 64 ам.доллароос доошилж буурч байв.
Үүний зэрэгцээ “WTI” маркийн нефтийн үнэ 1.3 хувиар буурч, нэг торх нь 58.27 ам.доллароор арилжаалагджээ.