Илон Маскийн хөрөнгө долоо хоногийн дотор 2.1 тэрбум ам.доллароор өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. “Tesla” компанийн зах
зээлийн үнэлгээ өссөнтэй холбоотойгоор бизнес эрхлэгч Илон Маскийн хөрөнгө
долоо хоногийн дотор 2.1 тэрбум ам.доллароор өсжээ.
1 дүгээр
сарын 20-ны байдлаар И.Маскийн хөрөнгө 30.9 тэрбум ам.долларыг давж байсан бол
1 дүгээр 23-нд түүний хөрөнгө 33.3 тэрбум ам.доллар болтлоо өссөн байна.
Он гарснаас хойш гэхэд л тэрбээр 5.4 тэрбум
ам.доллароор баяжжээ. “Forbes” сэтгүүлээс гаргасан
дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад И.Маск 28 дугаарт жагсдаг байна.