АНУ, Их Британи энэ оны сүүлээр худалдааны хэлэлцээр байгуулах боломжтой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-01-27 07:12:03

ВАШИНГТОН. /BBC/. АНУ, Их Британийн худалдааны хэлэлцээрийг энэ оны сүүлээр байгуулах боломжтой гэж АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин Их Британийн Сангийн сайд Сажид Жавидтай Лондон хотноо уулзах үеэрээ хэлжээ.


Их Британи энэ сарын 31-нд Европын Холбооноос гарах төлөвтэй байгаа бөгөөд уг үйл явцын дараа эхлэх шилжилтийн үе дуусахаас /12 дугаар сарын 31/ өмнө бусад улс оронтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахыг эрмэлзэж байна.


“АНУ-ын худалдааны хэлэлцээ хийх орнуудын жагсаалтын тэргүүн эгнээнд Их Британи байх болно” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэлснийг С.Мнучин уламжилжээ. Мөн тэрбээр манай улс худалдааны хэлэлцээрийг байгуулахын тулд ихээхэн нөөц бололцоог зориулахаар бэлтгэж байна гэж нэмж хэлжээ. 

関連ニュース