“IKEA” БНХАУ дахь бүх дэлгүүрээ хаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /TASS/.
Шинэ төрлийн коронавирусээс үүдэлтэй уушгины хатгалгаа
тархсантай холбоотойгоор “IKEA” худалдааны сүлжээ дэлгүүр БНХАУ дахь дэлгүүрүүдээ түр
хугацаагаар хааж байгаагаа мэдэгджээ.
Зарим худалдааны төвийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, ажлын цагаа
багасгасны дараа IKEA Хятад дахь сүлжээ дэлгүүрүүдийнхээ үйл ажиллагааг пүрэв
гарагаас түр хугацаагаар хаах шийдвэр гаргажээ. Тус компанийн 30 дэлгүүр
БНХАУ-д бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг бөгөөд нийт 14 мянган хүн ажилладаг
байна. Ухань хотод байдаг сүлжээ дэлгүүр долоо хоногийн өмнө хаагджээ.