Криштиану Роналдуг “Instagram”-д дагагчдын тоо 200 саяд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2020-01-30 13:51:35

МОСКВА. /TASS/. Италийн хөл бөмбөгийн "Ювентус" клуб болон Португалийн шигшээ багийн довтлогч Криштаину Роналду “Instagram”-д дагагчдынх нь тоо 200 саяд хүрсэн дэлхийн анхны хүн болжээ.


Энэ үзүүлэлтээр Роналдугийн дараагаар 173 сая дагагчтай, Америкийн дуучин Ариана Гранде явж байна.


“Алтан бөмбөг” шагналыг таван удаа хүртсэн өдгөө 34 настай Роналду 2018 оны зунаас хойш "Ювентус" багт хүчин зүтгэж байгаа бөгөөд тус багийн бүрэлдэхүүнд Италийн аварга болж /2019/, Италийн Супер цомын төлөөх тэмцээнд /2018/ түрүүлжээ. Өмнө нь тэрбээр Испанийн "Реал" /Мадрид/, Английн "Манчестер Юнайтед", Португалийн "Спортинг" клубд тоглож байсан билээ.


関連ニュース