Худалдааны санал зөрөлдөөнийг тэгш эрхийн үндсэн дээр арилгахаа мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /TASS/.
Манай улс АНУ-тай үүссэн худалдаа эдийн засгийн санал
зөрөлдөөнийг тэгш эрхийн үндсэн дээр арилгахыг зорьж байна хэмээн БНХАУ-ын
дарга Си Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярих үеэрээ
мэдэгджээ.
"Хоёр улсын хооронд санал зөрөлдөөн байгаа хэдий ч бид нэгнээ хүндэлж, тэгш
эрхийн үндсэн дээр хамтран ажиллах хэрэгтэй. Ингэснээр яриа хэлэлцээний замаар асуудлыг
шийдвэрлэхийн тулд харилцан хүлээн зөвшөөрч болохуйц арга замуудыг олж чадах юм”
хэмээн Си Жиньпиний мэдэгдсэнийг "Синьхуа" агентлаг иш татан мэдээлжээ.
Түүнчлэн АНУ БНХАУ-ын эрх баригчидтай нэгдмэл байж, өндөр дээд түвшинд
хүрсэн тохиролцооны дагуу ажиллана гэж найдаж байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна.
Худалдааны хэлэлцээрийн эхний үе шат БНХАУ, АНУ төдийгүй дэлхий дахинд ашигтайг
Си Жиньпин онцлон тэмдэглэжээ.