“Бат-Үржихүй” өрхийн ЭМТ-д автомашин хүлээлгэн өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн
гамшгаас хамгаалах
сангийн хөрөнгө оруулалтаар “Бат-Үржихүй” өрхийн эрүүл мэндийн төвд энэ сарын 12-нд автомашин хүлээлгэн өглөө. Ингэснээр Улаангом сумын 2, 3, 4, 5, 7, 11 дүгээр
багийн ард иргэдэд эрүүл
мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай хүргэх нөхцөл боломж бүрдсэн
байна.
“Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр манай өрхийн эрүүл мэндийн төвд шинэ автомашин олгож байгаад баяртай байна. Машинтай болсноор бид алслагдсан багийн ард иргэдэд
төрийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг
түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдлээ” хэмээн
тус Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Сумъяа хэллээ.