Жефф Безос хамгийн өндөр үнээр эдлэн газар худалдан авжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-13 13:22:17

НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/. Amazon” компанийг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлдэг Жефф Безос Калифорни муж улсын Беверли-Хиллз хотод 165 сая ам.доллароор эдлэн газар худалдан авжээ.


The Wall Street Journalсонины мэдээлснээр, өмнө нь Лос-Анжелес болон зэргэлдээх хотуудад үл хөдлөх хөрөнгийн нэг ч объект ийм өндөр үнээр зарагдаж байгаагүй аж. 3.6 га талбайг эзэлдэг тус харшийг Безос хэвлэлийн магнат Дэвид Геффенээс үл хөдлөх хөрөнгийн зуучийг оролцуулалгүйгээр худалдан авсан байна. Түүний эдлэнд теннисний талбай, гольфийн талбай, хэд хэдэн цэцэрлэгт  хүрээлэн, байшин багтаж байгаа аж. Геффен тус эзэмшил газрыг 1990 онд 47.5 сая ам.доллароор худалдан авч байсан нь тухайн үедээ хамгийн өндөр үнээр худалдан авсан үл хөдлөх хөрөнгө болж байсан аж.  


Bloomberg” агентлагийн тооцоолсноор, Безосын хөрөнгө 132 тэрбум ам.доллароор үнэлэгддэг байна. 

関連ニュース