Кувейт, Саудын Араб төвийг сахисан бүсэд нефть олборлож эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
КУВЕЙТ. /KUNA/. Кувейт болон Саудын Арабын хилийн бүс дэх төвийг сахисан бүсэд оршдог "Аль-Вафра", "Аль-Хафжи" орд газруудад нефть олборлож эхэлжээ.
“"Аль-Вафра" болон "Аль-Хафжи” орд газарт ням гаргаас туршилтын журмаар нефть олборлож эхэллээ. Төвийг сахисан бүс дэх нефть олборлолтын хэмжээ энэ оны эцэст хоногт 550 мянган торх болно” гэж Кувейтийн Нефть, усны нөөц, эрчим хүчний сайд Халед аль-Фадель мэдэгдсэн байна.
Төвийг сахисан бүсэд нефтийн олборлолтыг сэргээх гэрээнд Саудын Араб болон Кувейт 2019 оны 12 дугаар сард гарын үсэг зуржээ. Дэлхийн нефтийн нөөцийн 0.5 орчим хувийг тус бүс дэх орд газруудаас олборлодог байсан байна.