Ө.Мухтар 2000 ширхэг амны хаалт хандивлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга бол амны хаалт тогтмол зүүх юм.
Тиймээс уг халдвараас урьдчилан сэргийлэх ажилд туслалцаа
үзүүлэх зорилгоор "Глобал медикал" тур ХХК-ийн ерөнхий захирал Х.Өнерханы хүү Мухтар
Турк Улсын "Мемориал" групп эмнэлэгтэй хамтран ажиллаж, 2000 ширхэг амны хаалтыг Ховд
аймагт хандиваар илгээжээ.
Тэрбээр Ховд сумын харьяат бөгөөд Турк улсад ажиллаж амьдардаг. Ө.Мухтарын илгээмжийг түүний аав, дүү нар нь 02 дугаар сарын 17-нд орон нутгийн удирдлагуудад хүлээлгэн өгөв. Эдгээр амны хаалтыг Ховд аймаг дахь БОЭТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд өгөхөөр шийдвэрлэсэн аж.
