Тусгаарлагдсан иргэд гэртээ харилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-04-08 18:09:24

Увс /МОНЦАМЭ/. Улаангом хотноо тусгаарлагдаад байсан 57 иргэнээс коронавирусний халдвар илрээгүй тул тэднийг 18 хоногийн дараа буюу энэ сарын 6-ны өдөр гэр гэрт нь буцаалаа.

Тодруулбал, өнгөрсөн сарын 21-ний өдөр Боршоогийн шалган нэвтрүүлэх боомтоор ОХУ-д суралцдаг Монгол Улсын 53 оюутан орж ирж, Улаангом политехник коллежийн дотуур байранд тусгаарлагдсан юм. Үүнээс гадна Кызыл хотоос улсын хилээр нэвтэрсэн Монгол Улсын 4 иргэнийг мөн тус байранд тусгаарлаад байсан юм. Тэрчлэн Ирланд-Москва чиглэлийн онгоцоор Москвад бууж Боршоогийн хилээр ирсэн Увс аймгийн иргэн П-г коронавирусний халдварын голомттой бүс нутгаас ирсэн тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлаад байсан юм. Эдгээр 58 иргэнээс коронавирусний халдвар илрээгүй тул  18 хоног тусгаарлаад гэр гэрт нь буцаалаа.

 

 

関連ニュース