ШТС-ууд бензин, шатахууны үнийг литр тутамд 300 төгрөгөөр буулгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-04-15 15:17:54

Увс /МОНЦАМЭ/. Тус аймагт бензин, шатах тослох материал худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд өнөөдрөөс эхлэн бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулаад байна. Тодруулбал, "Петровис", “Магнай трейд”, “Баялаг-Увс”, “Ундарга-Увс” компанийн ШТС-ууд бензин, шатахууны үнийг литр тутамд 300 төгрөгөөр буулгаад байна. Ингэснээр Увс аймагт А80 бензин 1540, А92 бензин 1620 төгрөгөөр литр тутам нь худалдаалагдаж байна. Харин дизель түлш 2190 төгрөг байна.

Увс аймагт бензин, шатах тослох материал худалдан борлуулах чиглэлээр 6 компани үйл ажиллагаа явуулдаг юм.

関連ニュース