Аймгийн сонгуулийн хороо анхны хурлаа хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-04-17 17:11:37

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 20 дугаар тогтоолоор УИХ-ын 15 дугаар тойргийн сонгуулийг зохион байгуулах аймгийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.

Энэ дагуу аймгийн Сонгуулийн хорооны гишүүд энэ сарын 16-ны өдөр анхдугаар хуралдаанаа хийж, дотоод зохион байгуулалт, ажил үүргийн хуваарилалт зэрэг асуудлыг авч хэлэлцээ.

Сонгуулийн хорооны даргаар аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргал, нарийн бичгийн даргаар аймгийн ЗДТГ-ын ахлах мэргэжилтэн Д.Баяраа, гишүүдэд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга У.Ганзориг, аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга Б.Эрдэнэсүрэн, Б.Алтан, Г.Шинэбаяр нар, мөн ХХҮГ-ын дэд дарга Д.Баярмаа, УБХ-ийн улсын бүртгэгч Д.Пүрэвжав, Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Цогтсайхан нар сонгогдсон байна.

 

関連ニュース