Сайн дурын даатгуулагч 67 эхэд 49.3 сая төгрөгийн тэтгэмж олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-04-20 20:40:47

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс сүүлийн тоон мэдээллийг хүргэлээ. Үүнээс дурдвал, тэтгэврийг дараалсан долоон жилийн дундаж цалингаас тогтоож байгаатай холбогдуулан 46 иргэн тэтгэврээ тогтоолгож, хүүхдээ асрах чөлөөтэй байгаа эхийн шимтгэл төлөлт тасрахгүй байх нөхцөлийн хүрээнд 100 эх тэтгэмжийн даатгалын сангаас, 160 эх улсын төсвөөс нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлсэн байна.

Мөн сайн дурын даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 100 хувиар тооцож олгодог болсонтой холбогдуулан 67 эхэд 49,3 сая төгрөгийн тэтгэмж олгожээ.

Албан журмын даатгуулагч эх хүүхэд төрүүлэх бүртээ тэтгэмж авна гэсэн заалтын хүрээнд 24 эх хамрагдаж, 57 сая төгрөгийн тэтгэмжийг, сайн дурын даатгуулагчийн төлсөн шимтгэлийн доод хэмжээ 56700 төгрөг болсонтой холбогдуулан 3110 даатгуулагч сайн дурын даатгалд хамрагдсан байна.

関連ニュース