Сүхбаатарын сэтгүүлчид баяраа тэмдэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР5-р сарын 3 Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиолоо. 1993 тус өдрийг МСЭ-ийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн гишүүд, сэтгүүлчид хамтдаа тэмдэглэн өнгөрүүллээ. Одоогоор тус аймагт хоёр телевиз, нэг сонин, нэг сайт үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.
МСЭ-ийн Сүхбаатар аймгийн салбар зөвлөл нь 20 гаруй гишүүнтэй. 2015 онд удирдлага болон бүтцээ шиэнчилсэн. Хоёр телевиз, сонин, сайт, хэвлэх үйлдвэр, орон нутгийн удирдах байгууллагын хэвлэлийн ажилтан зэрэг олон хүмүүсийг эгнээндээ нэгтгэж чадсан юм. Хэдий Сүхбаатар аймаг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл цөөнтэй боловч аймаг, орон нутгийнхаа ард иргэдэд мэдээ мэдээлэл, нийтлэл нэвтрүүлэг хүргэх үүргээ өргөн хүрээнд чанартай гүйцэтгэдэг. Учир нь Сүхбаатар аймгийн SB, BBS телевизүүд нь хоёулаа ДДЭШ-ийн олон сувгаар орон яадар цацагддаг юм.
Жил бүрийн 5 сарын 3-ны өдөр үе үеийн сэтгүүлчид уулзаж, салбарын асуудлаа хэлэлцдэг, ахмад сэтгүүлчдийнхээ үнэт сургаалийг сонсдог уламжлалтай. Сүхбаатар аймагт хэвлэл мэдээллийн байгууллага бий болох эх суурийг тавьсан эрхэмүүд хүрэлцэн ирж, тэр үеийн түүхээсээ хуучилж, залуу залгамж халаадаа алдаа оноог нь дэнслэн хэлж, сургаалиа хайрладаг.
МСЭ-ийн салбар зөвлөлийн хүрээ жилээс жилд тэлж, залуужиж байгааг салбар зөвлөлийн тэргүүн Д. Улаанхүүхэн онцоллоо.
Т. Одончимэг