Эрдэнэбүрэн сумын гудамжны гэрэлтүүлгийг нэмэгдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-05-20 22:52:16

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын төв гудамжинд энэ онд нийт 30.0 сая төгрөгийн өртөг бүхий иж бүрэн гэрэлтүүлэг суурилуулжээ. 

Тодруулбал, нарны эрчим хүчээр ажилладаг 20 ширхэг гудамжны гэрэлтүүлэг, албан байгууллага, аж ахуйн нэгжийг түшиглэсэн 100 вт-ын 130 ширхэг шар гэрэл нэмж суурилуулсан байна.

Эрдэнэбүрэн сумын төв гудамжинд 2016 онд 35, 2019 онд 30 ширхэг гэрэлтүүлэг суурилуулж байжээ. Тэгвэл гудамж талбайн  тохижилтыг сайжруулах, оройн цагт иргэд ая тухтай зорчих боломж бүрдүүлэх зорилгоор 2020 онд ийнхүү 150 ширхэг гэрэлтүүлэг  суурилуулснаар нийт 200 гаруй гэрэлтүүлэгтэй болсон аж. 



関連ニュース