Истанбул 2032 оны олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтээ илгээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
АНКАРА.
/Anadolu/. Туркийн Истанбул хот 2032 оны олимпын наадам
болон паралимпийг зохион байгуулах хүсэлтээ илгээсэн тухай тус улсын Үндэний
олимпын хорооны дэд ерөнхийлөгч Хасан Арат мэдэгджээ.
Өмнө нь Истанбул 2020
оны Олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдсөн хэдий ч Токио хот
тодорсон юм.
“Олимпын наадмыг зохион
байгуулах хүсэл зорилгоосоо Турк ухрах ёсгүй гэж би бодож байна. Турк
коронавирусний цар тахалтай амжилттай тэмцэж, 2020 оны олимпын наадмын
бэлтгэлийн үеэр өгсөн дэд бүтцийн талаарх үүрэг амлалтуудаа биелүүлсэн. Зам,
метро, нисэх онгоцны буудал зэрэг бүх байгууламжийн барилгын ажил дууссан. Истанбул хот нэрээ дэвшүүлэхэд бэлэн” хэмээн Арат ярьжээ.
Ирэх 7 дугаар сарын
23-наас 8 дугаар сарын хооронд Токиод болох ёстой байсан олимпын наадам коронавирусний цар тахлын улмаас хойшлогдоод байгаа билээ.